Агаарын бохирдол ханиад томуу хүндрэхэд нөлөөлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт вирусийн тандалтаар 223 сорьцод шинжилгээ хийхэд 48 буюу 21.5 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус, 12 буюу 5.3 хувь нь томуугийн А хүрээний вирус, цар тахлын вирус 11 буюу 4.9 хувь нь SARS-Cov-2 илэрсэн. Иргэдийн зүгээс коронавируст халдвар дахиад тархаад байгаа талаар асууж, тодруулсан байсан. Тэгвэл ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 223 сорьцод шинжилгээ хийхэд SARS-Cov-2 вирус 4.9 хувьд нь илэрсэн.

Тандалтын мэдээллээр бол одоогийн байдлаар 21.5 хувийг эзэлж байгаа амьсгалын замын синциталь вирус орчилд илүү давамгай байна. Бид тандалтын мэдээллийг долоо хоног бүр тогтмол хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Харин эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна.

Мөн түүнчлэн агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл өгвөл иргэдийн хувьд агаарын бохирдол гэхээр зөвхөн гадаад орчны буюу нүдэнд харагдаж байгаа бохирдлыг яриад байна. Өнөөдөр Монгол Улсад гадаад, дотоод орчны агаарын бохирдол их байгаа. Дэлхий нийтэд агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын нийт 60 орчим хувь нь гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй байна. Агаарын бохирдол нийгэм, эдийн засагт нөлөөлөхөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Мөн агаарын бохирдол нь зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж буй. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй байдаг. Иймд гадуур явахдаа амны хаалт зүүж хэвших, гэр ажилдаа HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг ашиглах нь чухал байна" гэв.

Таван хороо болон 14 байршилд автобусны дулаан зогсоолтой болов
Таван хороо болон 14 байршилд автобусны дулаан зогсоолтой болов
 
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.