Өнөөдөр 15:00 цагийн орчимд түр зуурын дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орсны улмаас хотын зарим хэсэг үерт автжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчмын автозам усанд автаж, автомашин явах боломжгүй болсон байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж байна. Одоогоор иргэдээс үерийн дуудлага ирж байна. Удахгүй нэгдсэн мэдээлэл өгнө" гэв.
Ойрын өдрүүдэд нийслэлд түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байгаа. Тиймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас болгоомжлохыг албаныхан анхаарууллаа.