Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга болж монголчуудаа баярлууллаа

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 1 секунд

Казахстаны нийслэл Нурсултан хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр ялж тивийн аварга болсон сайхан мэдээ байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас Ё.Басхүүгээс гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо / V байр/, Л.Энхрийлэн / VII байр/ нар хүчээ сорив. Тэмцээний сониноос сонирхуулахад, Японы жүдочид 3 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол Узбекистан, Монголын шигшээ багууд 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.

Австралийн тэтгэлгээр 700 гаруй залуусыг суралцуулна
Австралийн тэтгэлгээр 700 гаруй залуусыг суралцуулна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.