Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш болох “Хүрээ даншиг“-т уралдах морьдыг ойрын зайнаас давхиулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Маргааш, нөгөөдөр хоёр өдөр Хүй долоон худагт "Хүрээ цам-2022" жуулчдад зориулсан даншиг наадам болох гэж байна. Тус наадмыг 150 гаруй жуулчин үзнэ гэсэн судалгаа гаргаснаа Соёлын яам зарлаад байгаа. Энэхүү наадмын үеэр цамын бүжиг, лам нарын балин урлал, хурдан морины уралдаан гээд олон үзүүлбэрүүдийг харж нүдээ баясгах боломжтой.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсгээс наймдугаар сарын 6-нд 11.00 цагаас жороо морины уралдааныг зохион байгуулах бол наймдугаар сарын 7-нд хязаалан, их насны морьдын уралдааныг Хүй долоон худагт зохион байгуулах юм. Уралдах морьдыг наймдугаар сарын 5-нд бүртгэнэ. Даншиг наадмын морины уралдаан Үндэсний их баяр наадмын морины уралдаанд баримталдаг зарчмаар явагдана. Үндэсний их баяр наадмын хууль болоод Засгийн газраас баталсан Хурдан морины уралдааны дүрмийн дагуу бүхий л наадам, уралдаан явагддаг. Тэгэхээр уралдуулах морьдын сэрвээг хэмжинэ. Хурдан морины уралдааныг зохион байгуулахад нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон манай Цэргийн штаб бүрэлдэхүүнээрээ, даатгалын байгууллагууд ажиллаж байна. Унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж буйгаа дуулгав.

Үндэсний их баяр наадмаас хойш аймаг, сумдын ойг өргөн хэмжээнд тэмдэглэлээ. Бүсийн уралдаанууд ч боллоо. Тиймээс морьд давхар уяатай байж болзошгүй учраас нийслэлийн Морин спорт, уяачдын холбоо болон бусад холбоодоос гаргасан саналыг үндэслээд хоёр насны уралдааны зайг татаж багасгасан. Тухайлбал, их насны морьдыг 17-18, хязаалан насны морьдыг 13-14 км-ын зайд уралдуулъя гэж шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Улаанбаатарт үүлшинэ, түр зуурын бороотой
Улаанбаатарт үүлшинэ, түр зуурын бороотой
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.