Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 17 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр анх тэмдэглэж байжээ. Манай улс аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Монгол Улсын нийт 3,2 сая хүн амтай. Үүнээс 1.591.848 нь эрэгтэй. Үүнээс 0-19 насны 628,917 хүүхэд байна. Монгол эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 100 гаруй мянгаар байна. Харин тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

  • Эрчүүдийн дундаж наслалт нь 66
  • Удирдах албан тушаалд ажиллаж буй эрэгтэйчүүд 64.1 хувь
  • Нийт эрчүүдийн 8.3 хувь ажилгүй байдаг бол дундаж цалин нь 1,1 сая төгрөг гэх статистик бий.
Амралтын өдөр согтуугаар автомашин жолоодсон 114 зөрчил илэрчээ
Амралтын өдөр согтуугаар автомашин жолоодсон 114 зөрчил илэрчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.