-2023 оны хичээлийн жил удахгүй эхлэх нь. Засгийн газраас санаачилсан "Хүүхэд бүрийг цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн хичээлийн бүртгэл маргааш эхлэх гэж байна. Иргэн та Е-Монголиа апп ашиглан хүүхдээ бүртгүүлэх бөгөөд зөвхөн харьяаллын цэцэрлэгт хамрагдах ёстой аж. Хэрвээ түр оршин суугч бол шилжилт хөдөлгөөнөө даруй хийхийг албаныхан сануулж буй.