Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141.023 хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34.486 хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан. Засгийн газраас нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй гэсэн зорилтын хүрээнд 2022.12.31-ний байдлаар-7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн байна. Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
- Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.
- 1 ДҮГЭЭР ШАТ
- 08.10-08.24 Хүсэлт хүлээн авах
- 08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах
- 08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах
- 2 ДУГААР ШАТ
- 09.10-09.25 Хүсэлт хүлээн авах
- 09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах
- 09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах
- 3 ДУГААР ШАТ
- 10.03-10.24 Хүсэлт хүлээн авах
- 10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах
- 10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах
- ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД:
- Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
- Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
- Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.