Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий боловсролын 20 сургуульд “ Тоти тийчер“ системийг нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Цахим орчинд суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, тасралтгүй суралцах, нэмэлт хөтөлбөрөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор контент-технологи хосолсон цогц системд суурилсан Англи хэлний сургалтын “Тоти тийчер” системийг туршилтаар нэвтрүүлнэ. Тус системийг нэвтрүүлэх ерөнхий боловсролын 20 сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүргээс сонгон шалгаруулах аж. Энэхүү туршилтыг хэрэгжүүлэх сонирхолтой сургуулиуд дараах мэдээллийг enkhchimeg@agency.edu.mn цахим шууданд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэх боломжтой.

Үүнд:

  • Сурагчдад англи хэлний нэмэлт хөтөлбөрийг хүргэх арга замыг хэрхэн тодорхойлсон бэ?
  • Сурагчдын англи хэлний чадварыг сайжруулах чиглэлээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар
  • Англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар
  • Англи хэлний багш нар хичээл сургалтдаа цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах боломж, орчин нөхцөл болон тэдний цахим ур чадвар, арга барилыг хэрхэн үнэлж байна вэ?
  • Сурагчдын Англи хэлний сурлагын амжилт ахисныг ямар үзүүлэлтээр үнэлэх вэ?

Дээрх мэдээллийг 1-2 нүүрт багтаан товч, тодорхой бичиж ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99051274, 96060938 дугаараас авах боломжтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Улаанбаатарт 29 хэм дулаан
Улаанбаатарт 29 хэм дулаан
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.