Жил ирэх тусам хавдрын тохиолдлын тоо нэмэгдэх болсон. Дэлхий дээр дунджаар хавдрын шалтгаанаар жилд 9.5 сая хүн нас барж байна. Манай улсад хорт хавдрыг үүсгэж буй үндсэн гурван шалтгаан байдаг. Эхний шалтгаан нь элэгний B, C вирус гэж байдаг. Хорд хавдраар өвчилсөн хүмүүсийн 85-90 гаруй хувь нь B, C вирус хавсарсан. Мөн B болон дельта хувилбар хавсарсан вирусүүд нь хүний биед удаан хугацаанд байж 10-15 жилийн дараа элэгний хавдар үүсгэдэг. Элэгний хавдрын шинж тэмдэг нь эрт үедээ илэрч чаддаггүй. Хавдар дөнгөж эхэлж байхад хүний биед ямар нэгэн шинж тэмдэг зовуурь өгдөггүй. Харин 35-аас дээш хувьд хавдар ургаж эзэлсэн тохиолдол шинж тэмдэг өгч эхэлдэг. Тэгээд өвчтөн эмнэлэгт хандахад аль хэдий нь гурав, дөрөвдүгээр үедээ ороод бүрэн эмчлэгдэх боломжгүй болсон байдаг. Элэгний вирус нь цусаар дамжиж халдварлагддаг. Жишээ нь сүүлийн үед залуучууд маш их шивээс хийлгэж байна. Энэ нь бас нэг талаараа вирусээр халдвар авах нөхцөл шалтгааныг нэмэгдүүлдэг аж.
Одоогийн байдлаар элэгний хорт хавдраар өвчилсөн иргэдийн 67 хувь нь хожуу үе шатандаа оношлогдоод буй. Харин үлдсэн 33 хувь нь эрт үедээ буюу хавдрын нэгдүгээр үед оношлогдож байна.