Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрханы нэгдсэн эмнэлэг Тайванийн Ван фан эмнэлэгтэй хамтарч ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

E:\20220112-鉦翔被交辦\20221004 松根海汗醫院和萬芳醫院MOU\20221004\螢幕擷取畫面 (24).png

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Тайваний Ван фан эмнэлэг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 4-нд алсын зайнаас цахим уулзалт хийх замаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь Тайваний Ван Фан эмнэлэг болон Монголын эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны анхны санамж бичиг болж буйгаараа онцлог юм.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Улаанбаатар хотын хүн ам шигүү суурьшсан, алслагдмал бүсэд байрладаг. Тус эмнэлгийн захирал Ц.Олонбаяр хэлсэн үгэндээ “Хоёр эмнэлэг хооронд холбоо тогтооход туслалцаа үзүүлсэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт талархаж байна. Хоёр тал боловсон хүчин сургах, технологи солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлснээр олон Монгол хүн Тайваньд үзүүлж буй өндөр чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг гадаад руу явахгүйгээр эх орондоо авах боломжтой болно гэж найдаж байна.” гэв.

Тайванийн Ванфан эмнэлэг нь 2005 оноос эхлэн олон улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлж, боловсон хүчин сургаж, семинар зохион байгуулж, Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Номхон далайн арлын орнууд, Төв Америкийн орнууд, Карибын тэнгисийн орнуудад эмч нарын багаа томилж ажиллуулсан. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эмч нарыг сургалтанд хамрагдахад туслалцаа үзүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж байсан. Ван Фан эмнэлгийн шинээр томилогдон ажиллаж буй захирал Чэн Жиан Зун хэлсэн үгэндээ “Хоёр эмнэлэг хооронд холбоо тогтооход туслалцаа үзүүлсэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт талархал илэрхийлж байна. Тайваний анагаах ухааны зөөлөн хүчийг Монгол Улсад суртачлан дэлгэрүүлж, мөн Монгол Улсын олон эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа холбоогоор дамжуулан Тайвань Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй сурталчлан дэлгэрүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талд үр өгөөжөө өгнө гэж найдаж байна” хэмээн онцлов.

Тус төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг арга хэмжээнд урилгаар оролцон “Энэ жил тус төлөөлөгчийн газар байгуулагдасны 20 жилийн ой тохиож байна. Энэ 20 жилийн хугацаанд Тайвань Монголын эрүүл мэндийн салбар маш нягт хамтран ажилласан ба нийт 1,000 гаруй Монголын эмч, сувилагчдыг Тайваньд сургалтанд хамруулсан. Урт хугацааны турш эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлан, Тайваний өндөр чанартай эмнэлгийн тусламж, цар тахлын туршлагаас хуваалцаж байна. Хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа Тайвань, Монголын эрүүл мэндийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж буйг харахад таатай байна. Тус төлөөлөгчийн газар Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна уриаг хэрэгжүүлсээр байх болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Нарангийн энгэрт хог ангилан ялгах үйлдвэрийг шинэчлэн барина
Нарангийн энгэрт хог ангилан ялгах үйлдвэрийг шинэчлэн барина
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.