Сонгинохайрхан дүүрэгт хог тээвэрлэлтийн асуудал ихээхэн тулгамдаад байгаа. Хороо бүрийн хур хог овоорч иргэд бухимдалтай байна. Тохижилт үйлчилгээний компаниуд боловсон хүчний дутагдалд орж, хогны машин барих жолооч олдохгүй байгаа талаар холбогдох мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Тэгвэл тус дүүргийн 32 дугаар хороо буюу эмээлт, хурган хэсгийнхний хогийг хувийн компани тээвэрлэж байна. Хог ачилтийг эрчимжүүлж байгаа тул иргэдийг хүлээцтэй хандахыг тус хэсгийн ахлагч нар сануулж байгаа аж.
Эмээлтийнхэн хувийн компаниар хогоо ачуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.