Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даарвал ринавирус идэвхждэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Томуугийн үндэсний төвийн гаргасан мэдээгээр томуу, томуу төст өвчний хувьд ринавирус давамгайлж байна. Томуу, томуу төст 200 гаруй өвчин байдгаас 10 гаруй вирус бүртгэгдсэн байна. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 24 цагийн дотор 200 орчим хүүхэд ирдэг. Илэрч буй шинж тэмдгийг ажиглахад дийлэнх нь ринавирусийн халдвар буюу амьсгалын дээд замын вирус давамгайлж байна. Энэ нь хамар залгиурын өвчлөл юм. Гол шалтгаан нь даарсантай холбоотой бөгөөд биеийн хэм нь 35-аас доош буухад ринавирус хамрын хөндийд идэвхжиж, үрждэг. Тийм учраас хамар шархирч өвдөх, ханиалгах шинж илэрдэг. Харин биеийн хэм 37 болж нэмэгдэхэд энэ вирусийн үржил зогсдог онцлогтой. Тиймээс намрын сэрүүн өдрүүдэд дулаан хувцаслах, халуун бүлээн хоол идэх гэх мэт зүйлийг хэрэгжүүлбэл халдвараас сэргийлэх боломжтой.

Сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог 650 болгоно
Сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог 650 болгоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.