Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явах бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлтээ илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ.
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж буй.
Нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлжээ.
"Нэг, хоёрдугаар шатанд бүртгүүлсэн ч цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулан баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой аж.