НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно. Сугалаанд 2022 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол оролцох боломжтой. Өмнө нь дэлгүүрийн кассаас хэвлэгдэж гарсан бүх баримт дунд сугалааны тохирол явдаг байсан бол шинэчилсэн хувилбараар зөвхөн и-баримт аппликейшнд бүртгүүлсэн баримтууд дунд азтаны тохирол явах юм. Одоогийн байдлаар 37 сая орчим баримт и-баримт аппликейшнд бүртгэгдсэн байна. Сугалааны тохирол нь таны бүртгүүлсэн баримтын тооноос хамааран гурван ангилалтай болсон байна.
Та 1-10 баримт бүртгүүлсэн бол
-Арын гурван орон таарвал 30 мянга,
-Арын дөрвөн орон таарвал 40 мянга,
-Арын таван орон таарвал 60 мянга,
-Арын зургаан орон таарвал 100 мянга,
-Арын долоон орон таарвал 500 мянга,
-Арын найман орон таарвал 5 сая.
Та 11-50 баримт бүртгүүлсэн бол
-Арын гурван орон таарвал 40 мянга,
-Арын дөрвөн орон таарвал 60 мянга,
-Арын таван орон таарвал 100 мянга,
-Арын зургаан орон таарвал 500 мянга,
-Арын долоон орон таарвал 5 сая,
-Арын найман орон таарвал 10 сая.
Та 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол
-Арын гурван орон таарвал 60 мянга,
-Арын дөрвөн орон таарвал 100 мянга,
-Арын таван орон таарвал 500 мянга,
-Арын зургаан орон таарвал 5 сая,
-Арын долоон орон таарвал 10 сая,
-Арын найман орон таарвал 30 сая.
Хонжвор таарсан дүнг өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгоно.
Тодруулбал, тухайн байршлын баримт хэвлэлт өмөнх оны мөн үеэс 20 хувиар өссөн бол таны хонжворын дүнг 20 хувиар нэмэгдүүлэн олгоно.