Төрийн албаны шалгалт энэ сарын 14-нд буюу баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд явуулсан. Харин шалгалтыг аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах тов гаргажээ.