Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Ариунзаяа : Угаарын хийн төхөөрөмжөө 25,35 мянгаар зарсан тохиолдол гарсан

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
4 минут 45 секунд

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхөд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Өнтэй өвөлжье” нэгдсэн өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан мэргэжилтэн Ө.Ариунзаяатай ярилцлаа.

-Иргэд карт авахаар их дугаарлаж байна. Ямар бичиг баримттай байх ёстой вэ?

-Иргэдийн мэдээлэл дутмаг байна. Манай компанийн зүгээс сайн түлшний картаа авахдаа иргэний үнэмлэх, манай компаний ХААН банкны дансанд тушаасан 3000 төгрөгийн баримт, угаарын хийн мэдрэгчээ авчирч, түлшний картаа авах ёстой юм. Хэрвээ түр оршин суугч, хороо дүүргээсээ бичиг баримтаа шилжүүлж амжаагүй бол хорооны тодорхойлолт авч байгаа. Нөгөөтэйгүүр, иргэний үнэмлэхний Q кодоор нь баталгаажуулалт хийлгэсэн бол жил болгон идэвхжүүлнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, хаяж гээгүй, гадар нь зүгээр бол шаардлагагүй гэсэн үг. Урд жилүүдэд замбараагүй олголт хийгдсэнээс олон карттай иргэн байвал ашиглах боломжгүй, зөвхөн нэг өрхөд-нэг карт гэсэн зарчмаар ажиллана гэдгийг хэлмээр байна. Учир нь, тухайн өрхийн нэг хүний иргэний үнэмлэхний Q кодтой түлшний картыг нь холбож баталгаажуулалт хийсэн байгаа.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг өрхөд ногдох түлшний хэмжээ нэмэгдэх үү. Өвлийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Түлшний хэмжээ нэмэгдэхгүй. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш гэсэн зарчмаар явна. Өнөөгийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хувьд сайжруулсан түлшний 160 цэгээр түлш олгож байна. Ямар нэгэн байдлаар түлш тасалдаж, хомсдсон зүйл байхгүй. Нэмээд 30 цэг ажиллуулахаар НЗДТГ-аас судалж байгаа. Шийдвэр гарвал цэгийн тоо нэмэгдэж, хүртээмжтэй болно. Манай дээр 40 агуулах, саравч ажиллаж байгаа.

-Утаа мэдрэгчээ авчирч байж картаа авна гэж байгаа. Гэтэл өнгөрсөн жил зарсан тохиолдол олонтаа гарсан шүү дээ. Байхгүй айлууд яах вэ?

-Угаарын хийн мэдрэгч хоёр янз байгаа. Нэг нь, батерейгаар ажилладаг, угаартсан тохиолдолд иргэн өөрөө мэдэрнэ. Нөгөө нь, дамжуулагчтай угаарын хийн мэдрэгч. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд угаарын хийд өртөх эрсдэлтэй 22мянган өрхөд суурилуулах төлөвлөгөөтэйгөөс 11 мянгад нь суулгасан байгаа. Гэтэл иргэд угаарын хийн төхөөрөмжөө 25, 35 мянгаар зарсан тохиолдол гарсан. Тухайн төхөөрөмжийг залгуурт залгаж ажиллуулдаг учраас манай 32 тойрог дахь хяналтын нэгдсэн төв хянадаг. Тухайн айлын төхөөрөмжнөөс мэдээлэл ирэхээр байршил, хаяг нь гарч ирэхээр яаралтай баг очдог эсхүл иргэн рүү залгаж анхааруулдаг. Гэтэл иргэн төхөөрөмжөө зарчихаар угаарын хийд өртсөн тохиолдолд хаяг байршлыг нь тогтоох боломжгүй эрсдэл үүсдэг гэдгийг анхаармаар байна. Тиймээс тухайн иргэн өөр дүүрэг, хороо руу шилжсэн бол 70119404 гэсэн дугаар руу залгаж, хяналтын төвд хаяг байршилаа хэлж шинэчилнэ. Өнөөдөр дүүргийн хэмжээнд угаарын хийн мэдрэгчгүй өрх олон байна. Одоогоор судалгаа гараагүй байна. Өнөөдрийн тухайд карт авахаар ирсэн иргэдэд угаарын хийн төхөөрөмжгүй бол зах зээл дээрээс ав гэдэг шаардлага тавьж байгаа.

-Цаг үеэс шалтгаалаад ховор байгаа байх даа?

-Тийм ээ. Олдоц ховор байгаа. Иргэд угаарын хийн төхөөрөмжөө эвддэг, унагаадаг, эвдэлснээ шууд хаячихдаг эсхүл зун болохоор далд хийгээд олохоо байчихдаг иймэрхүү тохиолдол олон байна. Улсаас нэг удаад үнэгүй олгосон. Өөрсдөө авахаас аргагүй. Тодруулан хэлэхэд, угаарын хий гэдэг нь нүдэнд харагдахгүй, хоолой ам хосохгүй хий. Харин утааных бол нүд ам хорсоод хоолой ам хатдаг. Иймээс иргэн та хайртай хүмүүс, гэр бүлийнхээ төлөө угаарын хийн мэдрэгч гэртээ заавал суурилуулах ёстой.

Ерөнхий сайдын эсрэг гомдол мэдүүлэхээр болжээ
Ерөнхий сайдын эсрэг гомдол мэдүүлэхээр болжээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.