Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохой устгалын ажилд нийслэлийн төсөв хүрэлцдэггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Өнгөрсөн жилүүдэд нэг нохойг 12 мянган төгрөгөөр устгадаг байсан бол одоо 29 мянган төгрөгөөр устгах эдийн засгийн тооцоолол гарчээ.

Тиймээс жилд нохой, муур устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг байсныг гурван тэрбум орчим төгрөг болгохоос өөр аргагүй байгаа. Бид энэ тухай санал, хүсэлтээ хүргүүлж, Азийн сан болон олон улсын байгууллагуудаас тусламж хүссэн. Бодлоготой холбоотой зохицуулалтуудыг НИТХ-ын хуралдаанаас батлаад байгаа аж.

Нийслэлийн гэр хороолол төдийгүй ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохойн асуудал тулгамдсан хэвээр байна. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд устгал хийгдэхгүй бол золбин нохойн тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ талаар нийслэлийн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийнхний хэлж буйгаар золбин муур, нохойны устгалыг жил бүр хийдэг.

Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Энэ онд ч мөн ялгаагүй устгалын ажил эхлээд явж байна. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн компаниудтай хамтран ажилладаг. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Мөн төлөвлөгөөт ажлын хүрээнд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газартай хамтран ажилладаг. Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим нь муур байдаг аж.

Зүрхний таславчийн төрөлхийн гажгуудыг тусламж, үйлчилгээг ЭМД-ийн сангаас 100 хувь хариуцна
Зүрхний таславчийн төрөлхийн гажгуудыг тусламж, үйлчилгээг ЭМД-ийн сангаас 100 хувь хариуцна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.