Монголын сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын өсвөр үеийн сүүлийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 26, эмэгтэй 18 баг өрсөлдөж байна. Орон нутгаас Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Дундговь аймгийн баг тамирчид оролцож буй. Тэмцээний аваргууд энэ сарын 9-нд тодорно.
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн УАШТ Сэлэнгэ аймагт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.