Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд 2022 он гарсаар 50 гаруй мянган удаа газар хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 30-н хүртэл Монгол орны нутаг дэвсгэрт нийт 50 гаруй мянган газар хөдлөлт болжээ. Ер нь сүүлийн жилүүдэд болж буй хүнд мэдрэгдэм хүчтэй 4.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол өсөх хандлага ажиглагдсан байна. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нь дөрвөн магнитуд нь болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт Монгол орны нутаг дэвсгэрт 16 удаа болсноос таваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгджээ.

Манай орон Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. 20-р зуунд л гэхэд дэлхийд нэн хүчтэйд тооцогдох 8 магнитуд хүрсэн газар хөдлөлт 4 удаа, 7 магнитуд хүрсэн газар хөдлөлт 20 орчим болсон байдаг. 8 магнитудтай газар хөдлөлтүүдийг дурдвал:

  • 1905 оны долоодугаар сарын 9-нд Цэцэрлэгийн газар хөдлөлт
  • 1905 оны долоодугаар сарын 23-ны Булнайн газар хөдлөлт
  • 1931 оны наймдугаар сарын 10-ны Монгол-Алтайн газар хөдлөлт
  • 1957 оны арванхоёрдугаар сарын 4-ны Говь-Алтайн болж байжээ.
Нүцгэлсэн иргэдийг Б.Хурц, “Ажнай“ Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогджээ
Нүцгэлсэн иргэдийг Б.Хурц, “Ажнай“ Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.