Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Охид, хөвгүүдээ хавдраас хамгаалах вакцинд хамруулъя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон Хавдарын үндэсний зөвлөлийнхөнтэй уулзлаа. Тус зөвлөлийн тэргүүн Б.Цэцэгсайхан “Хавдартай тэмцэж буй дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэ жил Швейцарийн холбооны улсын Женев хотноо болсон хавдарын талаарх дэлхийн олон улсын хурал мөн АНУ-ын Мемфис хотноо зохион байгуулсан Сэнт Жүд глобал олон улсын хуралд оролцож туршлага судлаад ирсэн юм. Олон улсын хурлаар ярьсан асуудлууд болон дэлхийн улс гүрнүүд хавдартай хэрхэн тэмцэж буй талаар бидэнд мэдээлэл өглөө. Швейцар л гэхэд 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдарыг бүрэн устгах бодлого барьж байгаа аж. Африкийн улс орнууд ч умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, охид хөвгүүдээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж буй юм байна. Манай улсад ч хорт хавдар хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа.

Дэлхийн улс орнуудаас элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлэх эгнээнд бичигдэж буй гунигтай мэдээ сонсож буй. Умайн хүзүүний хорт хавдарын өвчлөл ч манай улсад өндөр байна. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хавдарын өвчлөлийн хоёрдугаарт бичигдэж буйг Б.Цэцэгсайхан онцоллоо. Доктор Б.Цэцэгсайхан олон жил дагнан умайн хүзүүний хорт хавдраар судалгаа хийж буй юм. Тэрбээр Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Уг хорт хавдарыг үүсгэгч папилома вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд эрэгтэйчүүд тээгч нь болдог байна. Иймд өсвөр насанд нь хүүхдүүдийг вакцинд хамруулвал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Тиймээс олон улсад хэрэглэж буй вакциныг манай улс ч гэсэн хэрэглэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тус уулзалтын үеэр хэлж байлаа. Харамсалтай нь манай улс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх “гардасил” вакцины талаар мэдлэг мэдээлэл хомс байдаг. Гэтэл дэлхийн олон орон энэхүү вакциныг хийлгэж умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж байгаа аж.

Умайн хүзүүний хавдраас хамгаалах “Гардасил” вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын кабинетаар төлбөртэй хийж байгаа юм байна. Хэрэв манай улс товлолт вакцины тоонд оруулбал өсвөр насныханд үнэгүй хийх боломж бүрдэнэ.

₮7.3 тэрбумтай нэр холбогдсон УБТЗ-ын албан тушаалтныг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
₮7.3 тэрбумтай нэр холбогдсон УБТЗ-ын албан тушаалтныг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.