Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ Д.Ганбатад намын тамгаа атгуулсангүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хоёр талд хуваагдаад буй АН хоёр долоо хоног дараалан нэг нэг дарга тодрууллаа. Нэг тал нь Л.Гантөмөрийг даргаараа сонгож, өнгөрсөн долоо хоногт бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. С.Эрдэнэ тэргүүтэй нэг тал нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонголоо. Энэ сонгуульд нийт 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч 22000 мянган гишүүний санал буюу 202234 оноогоор Д.Ганбат ялалт байгууллаа гэж тус АН-аас мэдээллээ.

Намын даргаа шинээр сонгосонтой холбогдуулан өчигдөр АН-ын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, есөн дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцжээ. Энэ үеэр С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон Д.Ганбатад тамга бус батламж гардуулав.

Хөгжлийн банканд 15 тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлнэ гэв
Хөгжлийн банканд 15 тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлнэ гэв
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.