Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө.
БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны 02 сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны 04 сарын 14-ний 18 цагт дуусна.
Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
- Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
- Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
- Өргөдөл
- Эмчийн магадалгаа
- Сургуулийн тодорхойлолт