Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАБЭА-н Үндэсний хороо яаралтай хуралдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Барилгын салбарт сүүлийн өдрүүдэд ойр ойрхон ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооны санаачилгаар өнөөдөр /2022.06.28/ ХАБЭА-н Үндэсний хороо яаралтай хуралдаж байна. Тус хурлаар Үндэсний хорооны гишүүд нийт ажил олгогч эздэд зориулсан уриалга гаргах, ХАБЭА-н Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын кран, өргөх төхөөрөмжийн тоон бүртгэл, холбогдох зөвшөөрөл, техникийн үзүүлэлтэд үзлэг, шалгалт хамтран зохион байгуулах, барилгын салбарын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг үргэлжүүлэн зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Хурлаар МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл”-ийг хийж, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандартын талаарх мэдээлэл”-ийг хийлээ. Энэ удаагийн яаралтай хуралдаанаар талууд хэлэлцсэн асуудлын хүрээнд шийдвэрийн төсөл гаргаж танилцуулахаар бэлтгэж байна.

Эцэг эхчүүдээ ХҮҮХДҮҮДЭЭ гол усанд орохдоо  доорх энгийн зөвлөмжийг баримтлаарай
Эцэг эхчүүдээ ХҮҮХДҮҮДЭЭ гол усанд орохдоо доорх энгийн зөвлөмжийг баримтлаарай
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.