Давхардсан тоогоор нийт 140 мянга орчим иргэн мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан. 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгох шийдвэрийг УИХ гаргасан. Тиймээс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд нийт хүүхдийн есөн хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохгүй боломжгүй болжээ. Иймд иргэд өнөөдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулах шаардлагатай.
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх өнөөдрийн дотор мэдээллээ засуулах шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.