Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд инфляц 12.3 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа.

ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов “Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийсэн. Гадаад худалдааны бараа эргэлт нийт 1.8 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5 сая ам.доллар хувиар өссөн. Үүнд экспорт 538.1 сая ам.доллар, импорт 131.5 сая ам.доллар тус тус өссөн байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2023 оны эхний сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар өсжээ. Хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүн нь нийт инфляцын 25 хувийг эзэлж буй. Үүнд талх, гурил, будааны үнэ жилийн 32.4 хувиар өссөн бөгөөд инфляцад 2.2 нэгж хувь, бензин шатахууны үнэ жилийн 15.5 хувиар өсөж инфляцад 1.0 нэгж хувиар нөлөөлсөн байна" гэв.

Инфляцад голлон нөлөөлсөн 10 бараа:

  1. Дизелийн түлш, 1 литр 0.5 хувь
  2. Бензин А-92, 1 литр 0.2 хувь
  3. Гурилан боов, кг 0.2 хувь
  4. Ургамлын тос 0.2 хувь
  5. Зүсээгүй талх 0.4 хувь
  6. Төмс 0.2 хувь
  7. Шар айраг, 1 литр 0.2 хувь
  8. Гурил, 1 кг 0.5 хувь
  9. Эмэгтэй хүний нүүрний энгэсэг 0.3 хувь
  10. Сүү үнээний задгай 0.2 хувь голлон нөлөөлсөн байна.
Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд БНСУ-аас эмч нар ирж үзлэг хийнэ
Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд БНСУ-аас эмч нар ирж үзлэг хийнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.