Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоон байршилд зам засварын ажил хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн хэмжээнд 2023 онд хэрэгжүүлэх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, ажлын явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингөөс тодрууллаа. Тодруулбал,

  1. Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто зам, гурван гүүрэн байгууламжийн ажил
  2. Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 урт метр төмөрбетон гүүрний барилга угсралтын ажил
  3. Зайсангийн төмөрбетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт
  4. Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол
  5. Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрний барилга
  6. Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 0.75 км авто зам
  7. Улаанбаатар хотын төмөр зам доогуур дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төсөл хэрэгжих юм.
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн газар бүртгэлтэй ажлын байрны зарууд
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн газар бүртгэлтэй ажлын байрны зарууд
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.