Гаалийн Ерөнхий Газраас барааны экспорт, импортын 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Тус газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн "Манай улсын нийт импорт 1.6 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 217.5 сая ам.доллароор буюу 15.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортын гол бараа бүтээгдэхүүнээс дурдвал, 2023 он гарсаар Монгол Улсад 134.8 мянган тонн авто бензин, 251.4 мянган тонн дизель түлш, мөн өчигдрийн байдлаар 12,491 ширхэг суудлын автомашин, 3,393 ачааны автомашин тус тус импортлосон байна" гэлээ.