Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хүн сансарт ниссэн түүхт өдөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн түүхт өдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлын 42 жилийн ой тохиож байна. Энэ нь Монгол Улсын сансар судлалын маш том алхам болсон чухал үйл явдалд тооцогддог. Тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Улаанбаатарын цагаар 22.59 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Тус хамтарсан баг гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

Монгол Улс сансрын уудамд өөрсдийн бүтээсэн техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон төдийгүй сансрын тойрог замд олон арван туршилт, судалгааны ажлуудыг зохион байгуулж байжээ. Мөн энэ жил сансарт пуужин хөөргөх талаар бэлтгэж буйгаа холбогдох мэргэжлийн хүмүүс дуулгаад байгаа юм.

Улаанбаатарт -13 градус хүйтэн
Улаанбаатарт -13 градус хүйтэн
 
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.