Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хөдөө явж гэрээт малчнаар ажиллах хүмүүсийг бүртгэж байгаа аж. Хөдөө шилжин суурьшиж гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд нь хөдөлмөрийн чадвартай, тухайн хаяг дээрээ нэгээс жил оршин суусан бүртгэлтэй хүмүүс байх ёстой. Хоёроос доошгүй жилээр хөдөө орон нутагт амьдрах хүсэлтэй хүмүүсийн нүүх замын зардлыг улсаас олгох юм байна. Мөн мал худалдаж авахад зориулж 24 сарын хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй дөрвөн сая төгрөгийн зээл олгох юм байна. Энэхүү ажлыг сонирхож байгаа иргэдийг энэ сарын 29 гэхэд амжиж бүртгүүлэхийг дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс санууллаа. Малчин болох иргэд уг ажлыг сонирхож байвал 7017 4405 дугаарын утсаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй холбогдоорой.
Орон нутагт гэрээт малчнаар ажиллах иргэдийг бүртгэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.