Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх өдөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлцгээе. Халдвартай байж болзошгүй сэжиг илэрсэн бол яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Гэр бүлээ хайрлацгаая.

Сүрьеэ нь савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм.

Ямар орчинд сүрьеэгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй вэ?

Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. Харин нарны шууд тусгалд нэг цаг, ариутгалын уусмалд таван цагийн дотор устдаг байна. Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд агаар дуслын замаар дамжин халдварлагддаг.

Иймд:

  • Ажиллаж, амьдарч байгаа байраа
  • Тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах
  • Байгалийн гэрэлтүүлэгтэй, агааржуулалт сайн нөхцөл бүрдүүлэх
  • Долоо хоногт доод тал нь долоон цаг цэвэр агаарт, нарны шууд гэрэлд байхыг эрмэлзэх нь сүрьеэгийн халдвар авах нөхцөлийг бууруулна.
  • Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж,
  • Дархлаагаа сулруулахгүй байх
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
  • Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
  • Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Харин сүрьеэтэй хүн:

  • Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх
  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
  • Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.

Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхтэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.
Сүрьеэгийн далд халдвартай хүнд:

  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
  • Ямар нэг зовуурь шаналгаа байхгүй,
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг.
  • Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг.

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг байна.

Улаанбаатарт үүлшинэ
Улаанбаатарт үүлшинэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.