Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өвсний үндэс“ хөтөлбөрийн санхүүжилтээр 113 дугаар цэцэрлэгийг засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Япон улсын "Өвсний үндэс" төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийнэ. Япон Улсын засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих 594 дэх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 14 дэх төсөл болж байгаагаараа онцлог юм. 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг өнгөрсөн жил ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 12 бүлгийн 555 хүүхэд хамрагдддаг бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор найман бүлгийн 120 хүүхэд нэмж авах боломжтой болжээ. Ингэснээр 113 дугаар цэцэрлэг нийт 20 бүлгийн 670 гаруй хүүхэдтэй болж, 74 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.

Драмын театрынхны хаврын бэлэг Ромео, Жульетта
Драмын театрынхны хаврын бэлэг Ромео, Жульетта
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.