Энхтайвны өргөн чөлөө Саппорогийн уулзварын гэрлэн дохиог машин мөргөж эвдсэнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид засварлажээ. Өнөөдрийн байдлаар хичээл сургууль амарсантай холбоотой өглөө болон оройн цагаар замын хөдөлгөөний ачаалал 30-40 хувь буурсан. Гэхдээ бага тойруу, их тойруу хэсгээр замын хөдөлгөөний ачаалал их хэвээр байна. Энэ нь нийслэлийн автомашины тоо олон байгаатай холбоотой гэдгийг албаныхан онцлов. Хамгийн багадаа 1800 гаруй гэрэл дохионы зохицуулалтыг хийж байна. Цагдаа нар түгжрэл үүсэн үед зам дээр гарч зохицуулалт хийдэггүй. Энэ байгууллагын үйл ажиллагаа цагийн датанаас хамаардаг аж.
Саппорогийн гэрлэн дохиог засч, хөдөлгөөнийг үргэлжлүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.