Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүтээн байгуулалт хийх 648 нэгж талбарыг чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 12 багц ажлын 49 төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийг шинэчлэх, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтаар тусгай замын BRT, хөнгөн галт тэрэг LRT-г нэвтрүүлэх зэргээр авто замын ачааллыг бууруулахаар зорьж буй. Нийт төлөвлөсөн арга хэмжээний 60 гаруй хувь нь 2023 онд он дамжин хэрэгжих бол үлдсэн 40 орчим хувийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Бүтээн байгуулалтад шаардлагатай 648 нэгж талбарыг чөлөөлөв

2022 онд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийхэд шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн бөгөөд одоогоор 519 нэгж талбарыг нөхөх олговортойгоор, 129 нэгж талбарыг трассаас гаргаж буюу нөхөх олговоргүйгээр, нийт 648 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Манай байгууллагын зүгээс сургууль, цэцэрлэг, авто зам, замын байгууламж, инженерийн байгууламжийн чиглэлээр газар чөлөөлөх ажлыг хийсэн. 2022 онд 19 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийг бүрэн хийж дуусгасан бол гурван сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын байгууламжийн хувьд гол болон туслах замын бүтээн байгуулалтын газрыг чөлөөлсөн. Тодруулбал, авто зам, замын байгууламжийн 400 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын хүрээнд 140 иргэн, хуулийн этгээдийн газар, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх хүрээнд 28 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна” гэв.

Аймаг, сум, дүүргийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 18-нд товлогдлоо
Аймаг, сум, дүүргийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 18-нд товлогдлоо
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.