Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын бохирдлыг бууруулах чип багцыг ногоон зээлээр авах боломжтой

Огноо
Унших
1 минут 28 секунд

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн Газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онуудад хэрэгжүүлжээ. Уг төслийн танилцуулга өнөөдөр болж буй бөгөөд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн сайн туршлага, инноваци, шийдлийг танилцуулах болон сайн туршлага, оновчтой шийдэл, үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна. Энэ үеэр Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр Биш ярихдаа "Манай төсөл 2018 оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд судалгаа хийж үзэхэд агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Иймд уг төслийн хүрээнд 28 судалгаа, эрдэм шинжилгээний материал гаргасан байна. Мөн төслийн хүрээнд чип гээд дулаалгын багц гаргасан. Ногоон зээлийн шугамаар иргэдэд хөнгөлөлттэй өгч байгаа" гэлээ. Чип багцад дулааны алдагдалгүй шалавч, гурван талдаа халдаг тентэй шүүгээ, гэрийн хоёр төрлийн бүрээс багтаж байна.

Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ
Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ
 
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.