Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сагсчид Азийн аварга боллоо

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
0 минут 58 секунд

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөлөө.

Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авав.

Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм.

Финалын тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд 6, О.Энхбаатар 5, Д.Дэлгэрням 2 оноо тус тус авлаа.

Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаад байсан бол хариугаа ийн авав. Хамгийн гол нь тивдээ түрүүлснээр Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авсан нь чухал байлаа.

Улаанбаатар -7 градус хүйтэн байна
Улаанбаатар -7 градус хүйтэн байна
 
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.