Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1468 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нийт дуудлагын 1189 зөрчлийн шинжтэй байсан бол 67 нь гэмт хэргийн дуудлага байв. Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 95, хулгайн гэмт хэргийн 24, хүний биед халдсан 39 хэрэг гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж, 90 хүнийг эрүүлжүүлжээ.
Гэмт хэргийн дуудлага мэдээллийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн фейсбүүк пэйж хуудас, харин 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгч болно. Мөн түүнчлэн 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Харин хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж боломжтой юм байна.