Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН 2024 онд нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдээ бэлтгэж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

МАН, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2024 оны шат шатны ээлжит сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, олонд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхлүүлж байгаа бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Тус хөтөлбөрт аймаг, нийслэл, дүүргийн 350 эмэгтэй хамрагдаж байна. Хөтөлбөрт аймаг, нийслэлийн ИТХ-д сонгогдож байсан 45, сум дүүргийн ИТХ-д сонгогдож байсан 97, нэр дэвшиж сонгуульд өрсөлдөж байсан 23, сонгуульд нэр дэвшиж байгаагүй 121 эмэгтэй хамрагдаж байгаа ажээ. Тэдний 53 нь багш, 41 нь эмч, долоо нь нийгмийн ажилтан, 21 нь инженер, 61 нь эдийн засагч, хоёр нь малчин бол бусад мэргэжлийн 87 эмэгтэй байна.

“Хотоо угаая“ аян энэ  сарын 14 хүртэл үргэлжлэхээр боллоо
“Хотоо угаая“ аян энэ сарын 14 хүртэл үргэлжлэхээр боллоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.