УИХ, болон ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг авлигын хэргээр шалгахаар өнөөдөр Монгол Улсад албадан авчирлаа. Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Т.Сүхболд нар Филиппин улсад очиж, түүнийг албадан авчирлаа. Энэ нь авлигын хэргээр албадан авчирч буй анхны тохиолдол юм. Т.Бадамжунайг өнөөдөр сэжигтнээр баривчилж байгаа бөгөөд дараагийн процесс хуулийн дагуу үргэлжлэн явагдана гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа хэллээ.
Т.Бадамжунайг албадан авчирлаа
Огноо
Унших
0 минут 41 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.