Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд тоглоомын талбайн стандарт аюулгүй ажиллагааны байдалд шалгалт хийж, худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй байршуулсан 68 хаяг, самбар буулган, “Хотоо угаая” аянд дүүргийн 1842 аж ахуйн нэгж байгууллага нэгдэж хайс, хашлага, ойр орчмын 50 метрийг цэвэрлэжээ.
Мөн дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн судалгаа гаргах, хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил зогссон сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргах үүргийг Засаг дарга Н.Алтаншагай холбогдох хэлтэс, албадуудад өгөв.