Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх хүүхдэд мөнгө олгох санхүүгийн асуудлыг зуны сард шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриалсан юм. Мөн үеэр тэрээр хүүхдийн мөнгөтэй холбоотой асуултад хариулт өглөө. Тэрээр "Төсөв маш хүндрэлтэй, Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээний эрсдэлтэй байна гэдгийг Олон улсын байгууллагуудаас анхааруулсан. Иймд бүх хүүхдэд мөнгийг олгох нь тохиромжгүй, зорилтот бүлэгтээ алхам, алхмаар шилжүүл гэдэг шаардлагыг тавьдаг.

Тэгэхээр тус зөвлөмжийг дагах зайлшгүй шаардлагад Сангийн яам, УИХ-ын ажлын хэсэг орсон. Одоо нөхцөл байдал өөр болж байгаа учраас бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг эргэж харах боломжтой. Гэхдээ бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг ОУ-ын байгууллагуудтай ярилцаж хийхгүй бол төсөв хэтэрхий зардлаа тэлээд байна гэдэг шүүмжлэлд ордог. Бүх хүүхдэд мөнгө олгох санхүүгийн эх үүсвэрийг 6-7 дугаар сард шийдэх боломж бүрдэж эхэлнэ" гэв.

Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жилийн хорих ял сонсов
Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жилийн хорих ял сонсов
 
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.