Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлэг цалинтай ажиллаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг цалинтай ажиллаж эхэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016 оноос иргэдийн бүлгийг ажиллуулж эхэлсэн юм. Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэсэн байна. Тэд зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлэх юм.

Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авна. Иргэдийн бүлэг энэ сард нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг голын ай сав, далан, цэцэрлэгийн 1.6 сая ам метр талбайг хуваарийн дагуу цэвэрлэх юм.

АТГ Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шалгалт хийжээ
АТГ Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шалгалт хийжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.