Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу өнөөдөр 08.30 цагт “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.
Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж байна.