Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк тойрсон дуулиан тасрахгүй нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Олон тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүйгээс болж Хөгжлийн банк хаалгаа барихад хүрээд байсан. Томоохон хэлэлцүүлэг хийж өр нэхсэний хүчинд Хөгжлийн банкны данс харьцангуй зузаараад байгаа юм. Ойрын өдрүүдэд хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой 80 гаруй хүний шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь олны анхаарлыг татаад байна. Түүний хувьд 2021 оны наймдугаар сарын 4-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирлаар томилж байжээ.

Түүний хувьд 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллаж байгаад Хөгжлийн банкны захирлаар томилогдсон.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан байна. Гэвч түүнийг чөлөөлөх эсэх талаар ТУЗ-ын зүгээс ямар нэг тодорхой хариу өгөхгүй байгаа аж.

Энэ жил 19 байршлын дулаан дамжуулах хоолойг иж бүрэн засна
Энэ жил 19 байршлын дулаан дамжуулах хоолойг иж бүрэн засна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.