Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ТАНИУЛАХ СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
3 минут 29 секунд

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.06.27/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/853 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах, Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд санал өгөх, Хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.

  • 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар боловсруулахдаа хотын стандартын хэм, хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх
  • Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудыг эрчимжүүлэх
  • Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах
  • Дүүргийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудыг шуурхайлах
  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, угаах ажлуудад уриалах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
  • Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх ажлуудаа эрчимжүүлэх, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа байгалийн өнгө, тогтоц сайтай, ногоон байгууламж бүхий газруудад орчны хяналт сайтар тавьж ажиллах
  • Үндэсний баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартын дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах
  • Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах
  • Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах
  • Баяр наадмын өдрүүдэд хүүхдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэх
Суудлын авто машины импорт
Суудлын авто машины импорт
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.