Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмадуудын 28.2 хувь нь нэн ядуу амьдарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргадаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл-22" дахь илтгэл хэвлэгджээ. Уг илтгэлд дурьдсан мэдээллийг хүргэж байна. Манай улсын тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байна. Ахмадын холбооноос хийсэн судалгаагаар өндөр настнуудын 16.7 хувь нь буюу 28.2 мянга нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгаа аж.

Нийгэмд ахмад настны эзлэх хувь өсөхийн хамт тэдний аж амьдрал, эрүүл мэндийн байдал, нийгмийн амьдрал дахь үүрэг, оролцоо, нэр төр, аюулгүй байдал зэрэг асуудалд иж бүрэн анхаарах шаардлага тулгарчээ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2021 онд Монгол Улсад 344.766 (эрэгтэй 106.129, эмэгтэй 238.637) ахмад настан бүртгэгдсэний 153.724 нь (44.6 хувь) хотод, 191.042 нь (55.4 хувь) хөдөө орон нутагт амьдарч байна.

Монголын ахмадын холбооны мэдээллээр (2022 оны 01 дүгээр сарын 01- ний өдрийн байдлаар) нийт ахмадын 16.7 хувь буюу

  • 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч,
  • 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй,
  • 7,815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтэй,
  • 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна гэжээ.

“Дэлхийн насны хяналтын индекс”-ын 2015 оны үзүүлэлтээс харахад Монгол Улс 96 орноос 37.4 гэсэн индексээр 72 дугаарт байна. Үүнээс ахмад настны аж байдлын үзүүлэлтээр 75.8 гэсэн индексээр 31 дугаарт, ахмад настны чадамжийн үзүүлэлтээр 27.9 гэсэн индексээр 64 дугаарт, орчин нөхцөлийн үзүүлэлтээр 62.9 гэсэн индексээр 62 дугаарт, эрүүл мэндийн үзүүлэлтээр 20.5 гэсэн индексээр 93 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.

20 дугаар хороонд зам тээврийн осол гарч нэг иргэн амиа алджээ
20 дугаар хороонд зам тээврийн осол гарч нэг иргэн амиа алджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.