Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын дэмжлэгээр зургаан дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн дэмжлэгтэй "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос хамтран хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадваржуулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хийж ирсэн байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнийг эрт илрүүлэгт хамруулж тэдгээрээс сүрьеэгийн халдвартай 214 хүнийг олж тогтоон хяналтад авч эмчилгээг эхлүүлсэн. Мөн төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг байгуулжээ. Мөн энэ онд хотын төвийн зургаан дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийх аж.

Ахмадуудын 28.2 хувь нь нэн ядуу амьдарч байна
Ахмадуудын 28.2 хувь нь нэн ядуу амьдарч байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.