Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэс тавантолгой иргэдэд ногдол ашиг тараах асуудлыг 10 сард шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Монголын ард түмэн 1072 хувьцаагаараа дамжуулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 14.8 хувийг эзэмшиж байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо. Эрдэнэс тавантолгой компани 2023 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар хувьцаа эзэмшигчдэдээ дуулгалаа. Энэ үеэр уурхайн үйл ажиллагаа болон биржээр нүүрсээ арилжаалах ажлыг тогтворжуулах, идэвхжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн эхлээд компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашиг хуваарилах нь зүйтэй гэж ТУЗ-ийн хурлаар үзсэн байна. Ногдол ашиг тараах асуудлыг 2023 оны аравдугаар сарын 26-ны ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

БНСУ-ын дэмжлэгээр зургаан дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийнэ
БНСУ-ын дэмжлэгээр зургаан дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.