Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр “World’s Classics in Mongolia” тоглолттой. Энэхүү тоглолтод Монгол, Хятад, Орос, Япон улсын уран бүтээлчид хамтран оролцож, дэлхийн сонгодог сор болсон уран бүтээлийг амилуулан Монголын ард түмэнд бэлэг барихаар бэлдээд буй юм.
Энэхүү тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт санаачлан, олон улсын чансаатай уран бүтээлчдийг урьж, Монголдоо анх удаа томоохон сонгодог урлагийн тоглолтыг зохион байгуулж байгаа нь энэ юм. Тоглолтод БНХАУ-ын гоцлол дуучин Жан Лей, ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайлов, Япон улсын балетчин, Улаан-Үдийн дуурийн театрын бүжигчин Сали Токүшима нар оролцож, дэлхийн сонгодог уран бүтээлийг толилуулна. Тоглолтын тасалбар 150 мянган төгрөг.