Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Л.Энхрийлэн жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 17 секунд
Эх сурвалж: Олимпийн хороо

Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Катарын Доха хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө Солонгосын бөх Ха Мимитэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялж ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73 кг жинд Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Израилийн бөх Тохар Бутбулд, Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт Алжирын залуу бөх Дрист нэмэлт цагт торгуулиар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Ичинхорлоо Тайваны бөх Лиен Чен Линд эхний тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.

Өчигдөр эрэгтэйчүүдийн -66 кг жинд ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Маргвелашвили Важатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээ авч ялснаар ДАШТ-ий хос хүрэл медальтан болсон юм.

Маргааш эрэгтэйчүүдийн -81 кг жинд ОУХМ Г.Болор-Очир Катарын бөх Ребахи Халилтай 15:00 цагаас барилдана.

Улаанбаатарт 19 градус дулаан байна
Улаанбаатарт 19 градус дулаан байна
 
Гэр хорооллын 5000 байшин, 15000 гэрт цахилгаан халаагуур тараана
Гэр хорооллын 5000 байшин, 15000 гэрт цахилгаан халаагуур тараана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.