Содон сонин сюрпризтэй номын баяр ойртлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хаврын номын баяр ирэх долоо хоногийн амралтыг өдрүүдэд буюу тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд тэмдэглэлт өдөр болон хуульчлагдсан.

Энэ жил номын баяр нь 33 нас хүрч байна. Ном, хэвлэлийн салбарт ажилладаг иргэн, ААН-үүдийн төлөөлөл энэ өдөр зохиол, бүтээлээ хямралтай үнээр худалдаалдаг. Мөн дуртай, хайртай зохиолч, орчуулагчидтайгаа уулзаж ярилцах, цаашлаад гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломжтой юм.

Улаанбаатарт түр зуурын бороотой
Улаанбаатарт түр зуурын бороотой
 
Өнөөдөр 14, 17 дугаар хороонд цахилгаан хязгаарлана
Өнөөдөр 14, 17 дугаар хороонд цахилгаан хязгаарлана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.